2018/01/14

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Gucci" брэнд хоол үйлчилгээний салбарт хүч үзэхээр анхны ресторанаа нээлээ.

Ногоон ханаар хүрээлэгдсэн шинэ ресторан Италийн Флоренц хотын төвд байрлах музей-жижиглэн худалдааг хослуулсан "Gucci Garden" хэмээх төвд нээгджээ. Хоолны үнэ нь дунджаар 20-30 еврогийн үнэтэй юм байна. Гэхдээ "Gucci" хоол үйлчилгээний салбарт хүрээгээ тэлжбуй анхны тансаг брэнд биш юм. Үүнээс өмнө "Prada", "Tiffany & Co" брэнд салбар ресторанаа нээж байсан. Энэ онд мөн "LVMH" брэнд тансаг зэрэглэлийн хүнсний дэлгүүрийн хоёр дахь салбараа нээхээр төлөвлөж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.