2017/10/20

ХЗДХ-ийн сайдаар томилогдсон УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсч, УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Бямбацогт өмнөх Засгийн газарт эрч хүчтэй, сайн ажилласан” гэсэн юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.229.123.184      2017-10-20 11:44:25
Нэг болохоор хэдэн тэрбумын херенге еерийн компанитаа хувиарлуулсан гээд л нэг болохоор сайн ажилласан гээд л жужиг тавьцгаах юм даа
 
 
IP:66.181.166.35      2017-10-20 17:34:54
хэ хэ харагдаач