2017/10/20

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Содномдорж өнөөдөр бакалаврын дипломоо гардан авлаа.

Тэрээр “Идэр” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийг төгсгөж байгаа нь энэ юм. Энэ үеэр “Идэр” их сургуулийн ерөнхийлөгч доктор пропессор Д.Зоригт хэлсэн үгэндээ “Манай Ц.Содномдорж энэ жил улсынхаа баяр наадамд түрүүлж ард түмнийхээ хүслийг биелүүлсэн сайхан амжилт гаргасан. Мөн түүний хажуугаар энэ их бэлтгэл сургуулилттай завгүй байдаг ч чамгүй хугацааг зарцуулан хөтөлбөрөө бүрэн дуусгаж өнөөдөр дипломоо гардаж авч байна.” гэсэн юм.

Харин Улсын арслан Ц.Содномдорж: “Идэр” их сургуулийнхаа хамт олонд баярлалаа. Нилээд хугацаа орсон ч ямар ч байсан сургуулиа төгсөж чадлаа. Сургуульдаа үргэлжлүүлнэ сурна гэж бодож байгаа гэлээ.

Тэрээр анхлан үндэсний бөхөөр барилдаж байхдаа тухайн үеийн “Идэр” дээд сургууль буюу одоогийн “Идэр” их сургуулийн нэр дээрээс барилдаж байсан юм. Мөн Улсын арслан Ц.Содномдоржийг тус сургуулийнхаа магистрын ангид үнэ төлбөргүйгээр суралцахыг урьсан юм. Мөн Идэр их сургууль нь Үндэсний спортыг тууштай дэмжигч сургууль бөгөөд цаашид ч Хөвсгөл нутгаас улсын цолонд ойрхон барилдаж буй залуусаас сонгон дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр сургуулийн удирдлагууд хэлж байлаа.








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:122.201.24.175      2017-10-20 11:10:15
ha ha diplomiig n zuer ugjaam bsihuu
 
 
IP:59.153.114.27      2017-10-20 12:42:56
setgegdel zov bichih chadvargui baij duugai hutsalgui zail, malaa.
 
 
IP:27.123.214.92      2017-10-20 13:35:01
Танай сэтгүүлч арай л алдаатай бичих юм аа
 
 
IP:66.181.182.192      2017-10-20 14:39:44
унэхээр энэ сургуульд бутэн сурсан уу
 
 
IP:103.212.118.216      2017-10-20 16:55:46
manina ch gsen awcij chdiishd bnsh guung
 
 
IP:103.26.195.90      2017-10-21 16:38:47
Одоо сонгуульд өрсөлдөнө энэ үхэр монголууд нь сонгоно.