2017/09/13

Аз жаргал гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр ойлголт байдаг. Зурхайн ухаан хүний талаар олон зүйлийг хэлж өгч чаддаг. Од эрхсийг судалдаг энэхүү шинжлэх ухаанд итгэдэг бол доорх зурхайгаас таныг юу аз жаргалтай болгодог тухай мэдээд аваарай. Магадгүй юу хийхээ мэдэхгүй байгаа бол доорх мэдээллээс олж болох ч юм билүү.  

1Хонь (3/21-4/19)

 

Хонины ордныхны хувьд аз жаргал, эрх чөлөө, ямар нэг дүрэмгүй байдал нь тэднийг аз жаргалтай болгож чаддаг. Энэ ордныхон аз жаргалыг өөрөөсөө олж чаддаг, төлөвлөгөөний дагуу амьдрах дуртай хүмүүс. Тэд туйлын биеэ даасан учраас бусдын тусламжийг авах болон бусдад туслахыг нэг их чухалд боддоггүй. Энэ зангаа түр хойш тавьж хүн хүндээ туслах, итгэж найдахын давуу талыг мэдэрч чадвал тэдний амьдралд цоо шинэ хуудас нээгдэн, аз жаргалтай мөчүүдийг илүү их мэдэрч чадна. 

 

 

Үхрийн ордныхон өөрийгөө сайхан зүйлсээр хүрээлүүлэх дуртай. Тансаг эд, гоёл чимэглэл болон эд хөрөнгө тэднийг аз жаргалтай болгох чадалтай. Өөрийг нь ойлгож, хүндэлж, дэмждэг хүмүүсийн дэргэд өөрийнхөөрөө тухтай байхдаа хамгаас илүү аз жаргалыг мэдэрдэг. Үхрийн ордныхны хувьд ирээдүйдээ итгэлтэй байдал, тогтвортой харилцаа, санаа бодлыг нь ойлгодог хүнээс жинхэнэ хайрыг мэдэрдэг. Тиймээс энэ ордны хүмүүстэй хамт байхыг хүсэж байгаа бол дээрх шаардлагыг хангасан байх нь маш чухал. 

 

 

Ихрийн ордныхон юу хүсэж байгаагаа шийдэхдээ тааруухан. Тэд тухайн үеийн сэтгэл санааны байдал, долоо хоногийн ямар өдөр гээд олон хүчин зүйлсээс хамаарч, хүссэн зүйл нь байнгын хувирамтгай байдаг. Гэвч мэлхийн ордныхонтой амьдралаа холбох, ажлын хамтрагч болох, хамтдаа шинэ зүйлсийг таньж мэдэхдээ бүхий л үед тун ч таатай ханддаг. Мэлхий болон ихрийн ордныхон хоорондоо хамгийн тохиромжтой байдаг ба ярилцахад үзэл бодол нь төгс нийцдэг билээ. Тиймээс тэд ойрын хүрээлэлдээ мэлхийн ордны хэн нэгнийг байлгаж чадвал аз жаргалыг мэдэрч чаддаг. 

 

 

Мэлхийн ордныхон төрөлхийн романтик, байгальд хайртай, гэрсэг хүмүүс юм. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг өндрөөр үнэлж, хайрладаг. Гэвч мэлхийн ордныхонд зарим үед ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй. Энэ үедээ тэд мөрөөдөлдөө автаж, өөрт тохиолдсон зүйлсийн тухай эргэцүүлэн бодох дуртай, үүнээсээ ч багагүй таашаал авдаг. Тиймээс мэлхийн ордныхон өөрийн гэсэн гэр орон, ганцаараа байх орон зай нь тэднийг аз жаргалтай болгодог. Өөрийн зан араншин, байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах нь тэднийг амьдралаас аз жаргалыг мэдрэхэд хамгийн тустай эм юм. 

 

 

Энэ ордныхон өөрийн байр сууриа илэрхийлэх, өөртөө итгэлтэй байдлаараа бусад ордныхноос ялгардаг. Тэд шүүмжлэлд маш эерэгээр ханддаг нь хамгийн том давуу тал юм. Өөрийн авьяасыг олж нээн, давуу талаа олж чадвал маш олон шүтэн бишрэгчтэй болж, олон хүний үлгэр дууриал болох юм. Өөрийнхөөрөө байхдаа туйлын аз жаргалыг мэдэрч чаддаг. Үүнээс гадна ваар хийх, зураг зурах гэх мэт бүтээлч хоббитой болох нь амьдралд нь томоохон өөрчлөлт оруулна. Хэдий олон давуу талтай ч зарим үед өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хандлагатай байдаг. Энэ сул талаа засаж чадвал эргэн тойрны хүмүүсээсээ хайр, аз жаргалыг улам ихээр мэдэрч чадна. 

 

 

Охины ордныхон эмх цэгцтэй байдал болон хайр дурлалаас аз жаргалыг мэдэрдэг. Тэд өөртөө тухтай орчинг өөрийн гараар бий болгож, үүнээсээ аз жаргалыг мэдрэх дуртай. Ажил, амьдрал, хайр дурлал гээд бүхий л зүйлс өөрийн байх ёстой байранд байх үед юунаас ч илүү жаргалтай байдаг. Гэвч бүхнийг төгс байлгах энэ хүслээсээ болоод зарим үед сэтгэл нь тавгүйтдэг. Бүх зүйлд өөрийн гэсэн гоо сайхантай гэдгийг ойлгож, хэт их хүлээлтгүй байх нь амьдралыг тань илүү хялбар болгоно. 

 

 

Тогтвортой байдлыг илтгэдэг энэ ордныхон бүхий л зүйлсийн тэнцвэрт байдлыг хадгалахыг ихээхэн эрмэлздэг. Тэдний хувьд "алтан дунджийг" баримталж чадвал аз жаргалыг мэдэрч чаддаг. Тэд бусдын анхаарлын төвд, завгүй байх дуртай. Гэхдээ зарим үед өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаж, юуг туйлын ихээр хүсэж байгаагаа мэдрэх нь чухал. Энэ ордныхныг юу аз жаргалтай болгож чадахыг тэд зөвхөн өөрөө шийдэж, өөрөө хайж олж чаддаг билээ. 

 

 

Төрөлхийн энергиэр дүүрэн хүмүүс. Үүнийгээ бусадтай хуваалцаж, сэтгэлийг нь засах, энергиэрээ цэнэглэж, итгэл өгөх онцгой "шидтэй". Тэднийг "энергийн цус сорогчид" ч гэж хэлдэг. Тэд маш олон хүнээс олон төрлийн энергийг хүлээн авч түүнийгээ эерэг болгон гадагшлуулж чаддаг. Үүнээсээ гайхалтай таашаал авч, аз жаргалыг мэдэрдэг. Аюултай спортоос маш өндөр сэтгэл хөдлөл мэдрэх дуртай байдаг учир спортоор хичээллэх нь чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан сонголт болно. Мөн өөрт хуралдсан олон хүний мэдрэмжийг гадагшлуулахад нь тустай. Энергиэ хэрхэн зөв гадагшлуулах аргыг суралцаж чадсан хилэнцүүд хамгийн дээд аз жаргалыг мэдэрч чадна. 

 

 

Амралтгүй амьдрах дуртай энэ ордныхны зүүд ба бодит амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг. Тэд өөрийнх нь ирээдүйг илүү сайхан болгох газарлуу явахдаа, хуучин дассан зүйлсээ "алга урвуулахын төдийд" орхиж чаддаг онцгой чадвартай хүмүүс. Тэднийг албан тушаал дэвшилт, нэр хүндтэй байдал, бусдыг удирдах нь аз жаргалтай болгож чаддаг. Гэвч тэд өөрт нь аз жаргалыг өгч буй зарим зүйлсийг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж, зугтаахыг оролддог. Тиймээс бодит байдалтай эвлэрч чадвал аз жаргалыг мэдэрч чадна. 

 

 

Матрын ордныхон хийж буй ажлаасаа хамгийн их таашаал авдаг. Тэд эргэн тойрны бүх зүйлсээсээ өөрт хэрэгтэй мэдээллийг байнга цуглуулж, үүнийгээ ажилдаа зориулах дуртай. Энэ ордонд төрсөн хүмүүс хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Тэр хүртлээ бүх эрч хүч, оюун санаагаа зөвхөн ажилдаа зориулдаг. Өөрийгөө хийж буй зүйлээсээ илүү чухал гэдгээ мэдэрсэн тэр үедээ бүх хүмүүсийн өмнө дэлгэрэх цэцэг мэт л өөрчлөгддөг. Тиймээс амралт, ажлын цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. 

 

 

Тэд зарим зүйлсийг хэтэрхий хүндээр тусгаж авдаг. Үүнийгээ засаж, байдлыг илүү бодитоор харж чадвал тэд илүү тайван сайхан амьдарч чадна. Өөрийгөө маш найдвартай, үнэнч хүмүүсээр хүрээлүүлсэн байдал нь тэдний бүх зүйлд сэрэмжтэй ханддагийн дохио юм. Амьдралаас бүрэн аз жаргалыг мэдрэхийн тулд өнөөдрөөрөө амьдарч, ирээдүй болон өнгөрснийг ардаа үлдээж сураарай. Мэдлэгтэй, сайхан царай зүстэй байхын тулд биш, харин одоо байгаа амьдралын бүх мөчүүдээс аз жаргалыг мэдэрч сурах нь таныг аз жаргалд хөтөлнө. 

 

 

Тэд бусдад тусалж чадвал түүнээсээ хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг. Өөрийнх нь оролцсон үйл явдал, ажил хэрэг хэн нэгэнд аз жаргал бэлэглэхэд дуртай байдаг. Өнгөрсөн амьдралынхаа таагүй зүйлстэй одоог хэр нь зууралддаг. Үүнийгээ тавьж явуулж сурах нь тэдний сэтгэлийг хүнд ачаанаас салгана. Мөн хэтэрхий их хүлээлтгүй, нөхцөлгүй сэтгэлээр бусдад туслан, сайн үйлсийн аянд нэгдэхэд буруудахгүй. Энэ үедээ сөрөг энергитэй хүмүүсийн хариу үйлдэлд эмзэглэж болохгүй шүү. 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:5.188.211.26      2017-12-15 15:36:00
JKgTJR https://goldentabs.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 18:56:43
2MVJvk yolsiciiiygq, [url=http://fatyqgmkcojc.com/] fatyqgmkcojc[/url], [link=http://vwujkvycozpa.com/ ]vwujkvycozpa[/link], http://focbkqbvncxi.com/
 
 
IP:5.188.211.10      2017-12-16 19:01:05
mF36CM otzmnynptcbr, [url=http://nlokwvklemwk.com/] nlokwvklemwk[/url], [link=http://uawymmltxlbt.com/ ]uawymmltxlbt[/link], http://qzmcahrpkidz.com/