Солонгост ажиллаж, амьдарч, сурч буй монголчууд ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болж байгаа аж.
Муу үг модон улаатай гэгчээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч Л.Мөнхбат хүчингийн хэргээр БНСУ-д саатуулагдсан тухай мэдээлэл хаа сайгүй цацагдлаа. Тухайн улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Л.Мөнхбат орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан юм байна.
Нэгэнт ийм мэдээ түгэхээр эхлээд Л.Мөнхбат биш Монгол Улс гэдэг нэр гарлаа. Энэ утгаараа монголчуудыг үнэлэх үнэлэмж хэд дахин доошилдог.
Магадгүй бүр энэ жил солонгосчуудтай аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллана гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэж ч мэднэ.
Л.Мөнхбат мэтийн хүмүүсийн гаднын улс руу томилолтоор явуулдаг эрх баригчдынх нь сонголтын дээр өмнөх гэмтэн дарга нараа эх орон нь толгойг нь илээд аваад ирдэгтэй нь ч холбоотой биз.
Үүний өмнө 2019 онд Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн хэргээр хүний газар “дээлээ нөмөрчих” шахсан.
Үүнээс бас хэдэн жилийн өмнө Орхон аймгийн удирдлагууд мөн л БНСУ-д аялаж явахдаа Засаг даргынхаа хамрыг тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ий Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал цөм цохиод Монголдоо ирж байж асуудлаа эцэслэж байсан.
Энэ мэтчилэн дотоодод байтугай гаднын улс оронд ч тэд эв эеэ хичээх байтгуй ичгэвэртэртэй үйлүүдээ ч нуухаа байчхаж.
Одоо бүр хүний газар хурган дарга нар нь хэрэг үйлдэх байтугай гэмт хэрэгтнүүдээ Элчин сайдаар томилж явуулж байхад энэ монголчуудыг ер нь хэн үнэлж тоох болж байна вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
66.181.186.84
Монгол эрчүүдийн үйлдсэн аймшигт хүчингийн хэргүүд зөндөө явлаа. Яанадаа.
Хариулах66.181.186.84
Монгол эрчүүдийг хуц ухна шиг л ярьдаг болсон юм байхаа.
Хариулах192.82.78.139
Ерөнхийлөгч нь хүчин, бэлгийн дарамтыг хамгаалдаг, сайшаадаг хандлагатай болохоор аргагүй. Өгзөг Одко-г шившгээ хутгаад ширэн Нүүрлээд ирэхэд нь Ухнын хүү Хүрэлсүх улаан цайм хамгаалж албан тушаалаар шагнасан юм даг.
Хариулах66.181.186.84
Доогуураа хичнээ олон ийм хэрэг чимээгүй өнгөрч байгаа билээ. Зөвхөн дээгүүр л биш шүүдээ. Монгол эрчүүд бузартаж байна шүү.
202.126.89.237
Одбаяртай хамт явсан бас нэг гожиг байгаашдэ.УИХурлын дэд дарга Мөнхбаатрын хуульч ,Төв Шуудан компанын дарга байсн халтар хар юм бас онгоцонд бөгс базаад юпка рүү нь гараа хийж явдаг бузарууд.
Хариулах202.9.40.143
L.Munhbat.bugs Odbayr.shiree seh Undram.Anandbazar.J. Batsuuri.17 nastai ohin gadaad yvuulay gedeg Gantumer bugdiig n huzuugeer n oosorlood nuhend hii.Nymbaayar Nymdorj bugd Odbayriig emeerch bsan shuu.
Хариулах202.126.89.196
Тэнд нь 10 жил хорь
Хариулах